Нүүр хуудас Нийгэм Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой зарим мэдээлэл

Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой зарим мэдээлэл

131
0
awligatai-temtseh gazar
Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой зарим мэдээлэл

Энэ сард АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 824 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

-Тус газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Энхтуяа,

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.

-2018 оны 7 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 48 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өргөдөл, гомдол,

~Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой зарим мэдээлэл~

мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

-Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал:Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Б.Баярмандах нь

томилогдсоноос хойш ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй нь тогтоогдсон тул тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.

-Нийслэлийн БЗД-ийн 92 дугаар сургуулийн захирал Д.Октябрь нь сургуулийн зарим засварын хөрөнгийн асуудлыг эцэг эхийн хандив, санхүүгийн дэмжлэгийг авч гүйцэтгэж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Албан тушаалтан .., иргэн, хуулийн этгээдээс бэлэг бусад

санхүүгийн туслалцаа авах хүсэхийг хориглоно”, 17.3 “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасныг тус тус зөрчсөн.

Түүнчлэн Д.Октябрь нь сургуулийн захирлын хувьд бэлнээр мөнгө хураах, хандив цуглуулах ажлыг зогсоогоогүй болох нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.

-Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчсөн,

мөн тухайн албан тушаалд томилогдсоноос хойш ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, мэдүүлгээ зөрүүтэй буюу худал мэдүүлсэн нь тогтоогдсон тул тус аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл тооцуулсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here