Нүүр хуудас Нийгэм Нийтийн тээврийнхэн ирэх даваа гарагаас үйлчилгээнд гарахгүй гэв

Нийтийн тээврийнхэн ирэх даваа гарагаас үйлчилгээнд гарахгүй гэв

312
0
niitiin-teewer
Нийтийн тээврийнхэн ирэх даваа гарагаас үйлчилгээнд гарахгүй гэв

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллээрээ хувийн хэвшлийн 17 компанийн автобусууд үйлчилгээнд явах боломжгүй болж байгаагаа дуулгасан байна. Учир нь нийтийн тээврийн компаниуд шатахууны үнийн өсөлтөөс үүдэн алдагдал хүлээсээр байгаа бөгөөд шатахуун нийлүүлэгч компаниуд цаашид зээлээр олгох үнийн дүнгээ өсгөх боломжгүй, зарим нь зээлээр олгохгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ.

ТОАҮАХ-ны тооцоолсноор 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх 17 компанийн зөвхөн шатахууны үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгт хүрсэн аж. Үнийн зөрүүнээс үүссэн алдагдал 2018 он гарч, шатахууны үнэ нэмснээс хойш бий болжээ. Ийнхүү алдагдал үүссэн тул Машин цагийн зардлыг шинэчлэн тогтоох Ажлын хэсэг, НИТХ-аас баталсан Журамд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг томилогдон өнгөрсөн тавдугаар сард дүгнэлтээ бэлэн болгожээ.

Уг дүгнэлтээр дизель түлшний бөөний үнийг 1,900 төгрөг, ам.долларын ханшийг 2,450төгрөгөөр тооцон машин цагийн зардлыг 36,540 болгож, энэ онд нэмж 17.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Гэвч энэ тооцоог хийснээс хойш ам долларын ханш л гэхэд 120 төгрөгөөр, дизель түлшний бөөний үнэ литр тутамдаа 490 төгрөгөөр өсчихөөд буй.

Шатахуун нийлүүлэгчид нэг автобусанд өдөрт 54,000 төгрөгийн шатахуун зээлүүлдэг аж. Гэвч ийнхүү үнэ нэмэгдсэн тул тэр хэмжээний шатахуунаар нийтийн тээвэрт бүрэн үйлчлэх боломжгүй болжээ. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 17 компани 950 гаруй автобус 89 чиглэлд өдөр бүр нийслэлийн иргэдэд үйлчилж буй. Тэдний өдөрт туулдаг нийт зам 250,000 гаруй км бөгөөд энэ нь 12,000 цагийг өдөрт иргэдийг тээвэрлэхэд зарцуулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here