Нүүр хуудас Нийгэм Нийтийн тээвэрт ПАРК ШИНЭЧЛЭЛ хийх санал гаргалаа

Нийтийн тээвэрт ПАРК ШИНЭЧЛЭЛ хийх санал гаргалаа

92
0
niitiin-teewer
Нийтийн тээвэрт ПАРТ ШИНЭЧЛЭЛ хийх санал гаргалаа

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголоо 2013 онд УИХ-аар батлуулсан. Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгээс хүргэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон,

Баянхошуу, Сэлбэ дэд төв Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа ажлууд барьж гүйцэтгээд 60-70 хувьтай болно гэж байна. Тэгэхээр надад ийм санал байна. Энэ асар их хэмжээний хөрөнгө оруулалт орсон, нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө гарсан, хийгдэж байгаа дэд бүтцийн ажлуудын газар чөлөөлөлт 95 хувь хүртэл нь хийчихсэн байна Газрын алба.

Одоо барилга баригдах ёстой. Тэгэхээр барилгын зураггүй гэж суухаар ирэх жил НОСК-аар барилгын зургийг хийлгэе гэсэн санал оруулж байна. Би төсөл санхүүгийн хороонд энэ саналаа өгсөн. Мөн бүлэг дээр ч өгсөн. Одоо чуулган дээр саналаа өгч байна. Мөн нийтийн тээвэрт тулгамдсан асуудлын талаар хэлмээр байна.

2021 он гэхэд нийтийн тээвэрт одоо явж байгаа нийт автобуснуудын 80 хувь нь актлагдана. Агаарын бохирдол яриад байдаг. Бид нэг моторыг нь солиод аргацаагаад явуулаад байна. Энэ их хүндрэлтэй. Хөрөнгө оруулалт, парк шинэчлэлтийн асуудлыг оруулж өгөөч.

Дотоод нөөц бололцоогоо хангана гэсэн зүйл заалт оруулж өгөөч гэж хүсч байна. Нийгмийн захиалгатай салбар. Түлшний үнэ нэмэгдсэн үед ингээд яваад байдаг. Энэ салбарыг харж үзмээр байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here