Нүүр хуудас Нийгэм Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд хийсэн ажлаа танилцуулав

Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд хийсэн ажлаа танилцуулав

119
0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 2017 оны ногоон байгууламжийн арчилгаа, тарилт суулгалтын ажилд технологийн хяналт тавих 3 Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна.

Эдгээр байгууллага нь Том модны усалгаа, арчилгаанд давхар хяналт тавьж байнгын үзлэг шалгалт хийж 7 хоног бүр дүгнэлт гарган хамтарч ажилладаг юм.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Төрийн бус байгууллагуудын 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласан “Мөнх Ногоон хэрэм хөдөлгөөн” ТББ, “Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын иргэний зөвлөл” ТББ-уудад Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр шагналаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here