Нүүр хуудас Нийгэм Номын сангууд уншигчийн картыг ТӨЛБӨРГҮЙ нээж байна

Номын сангууд уншигчийн картыг ТӨЛБӨРГҮЙ нээж байна

272
0
Delhiin nomiin odor
“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан үнэгүй карт нээж байна
БСШУС-ын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөг өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийснээр Дэлхийн номын өдөрт зориулсан цуврал багц арга хэмжээнүүд эхэлсэн.

Тэгвэл “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байна.

Мөн өдөр хүүхдийн төв номын санд “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн гаргана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here