Нүүр хуудас Нийгэм Нохойн нөхөн үржихүйг хязгаарлах ажлыг эхлүүллээ

Нохойн нөхөн үржихүйг хязгаарлах ажлыг эхлүүллээ

69
0
hohoin-burtgeljuulelt
Нохойн нөхөн үржихүйг хязгаарлах ажлыг эхлүүллээ

Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, зарим нохойн нөхөн үржихүйг хязгаарлах ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Мал эмнэлгийн газар нь Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн цогц арга хэмжээг 3 дах жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд 17172 нохой бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зарим нохойн нөхөн үржихүйн мэс засал хийх, гэрийн тэжээвэр амьтан, нохойны бүртгэл мэдээллийн систем нэвтрүүлэх, 1000 нохойнд бэтэг өвчнийг илрүүлэх тандалт шинжилгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлээд байна.

Тус ажилтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 28 хорооны Засаг дарга нар болон хорооны зохион байгуулагч нарт мэдээлэл өгч, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар тус арга хэмжээ 11%-тай явагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here