Нүүр хуудас Нийгэм Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж цочир хүйтэрнэ

Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж цочир хүйтэрнэ

124
0
Tsag agaariin medee
Улаанбаатар хотод 17 хэм дулаан, нутгийн зүүн хэсгээр цас орно
~Улаанбаатар хотод 17 хэм дулаан, нутгийн зүүн хэсгээр цас орно~

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 13-14-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 7-12 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 13-наас 09 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн,

өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 15-наас өдөртөө дулаарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here