Нүүр хуудас Нийгэм “Нэг мэдсэн чинь дүүгээнхээ ХУРУУГ тасалсан байсан” гэв!

“Нэг мэдсэн чинь дүүгээнхээ ХУРУУГ тасалсан байсан” гэв!

117
0
huruug-taslaw
"Нэг мэдсэн чинь дүүгээнхээ ХУРУУГ тасалсан байсан" гэв

Согтуурсан үедээ долоон настай нагац дүүгээ хүнд гэмтээсэн этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулан шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр 51 настай иргэн Ш нь долоон настай нагац дүү охиныхоо дөрвөн хурууг тасдсан ноцтой хэрэг гарсан юм. Охин зугтаж гараад гудамжинд зогсож байхад нь иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.

Хэрэг гарсан даруйд тухайн этгээдийг 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон бөгөөд өнөөдөр цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тэд нэг хашаанд амьдардаг байсан бөгөөд хэрэг гарах үед охины ээж бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байсан аж. Тэрбээр аав, ээжийг нь эзгүйд архидан согтуурсан үедээ нагац дүүгээ сүхээр цохиж хуруунуудыг нь тасалсан байна. ГССҮТ-ийн эмч нар охины 4 хурууг залгах мэс заслыг 10 гаруй цагийн турш хийж, улмаар хохирогч охины гурван хурууг амжилттай залгасан юм. Харин охин өдгөө ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Харин дүүгээ гэмтээсэн Ш нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө “Хэрэг гарах үед би маш их архи ууж, согтуурсан байсан. Өөрийгөө хянах чадваргүй, юу хийж байгаагаа ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь дүүгээ гэмтээж, хуруунуудыг нь тасалсан байна лээ. Маш их гэмшиж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here