Нүүр хуудас Нийгэм Нэрт архитекторч Б.Чимэд агсны нэрэмжит ГУДАМЖ-тай болов

Нэрт архитекторч Б.Чимэд агсны нэрэмжит ГУДАМЖ-тай болов

186
0
chimed
Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Усан спорт сургалтын төвийн зүүн тал

Монгол Улсын ууган архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг өнөөдөр Монголын Архитекторуудын эвлэлийн ордонд тэмдэглэн энэ өдөр Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Усан спорт сургалтын төвийн зүүн талаар үргэлжлэх гудамжийг түүний нэрэмжит болгов.

Ойн арга хэмжээ нь нэрт архитекторын түүхэн уран бүтээл, амьдралыг нийгэм олон нийтэд таниулах, архитектор мэргэжлийг сурталчлах, Хотын ерөнхий архитекторын үүрэг, хариуцлага, мэргэжлийн ёс зүй ямар байдаг талаар залуу хойч үед,

өнөөгийн нийгэмд таниулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, уулзалт, “Архитектор Буджавын Чимэд” номын нээлт болж, түүний цээж барималыг Монолын Архитекторуудын эвлэл (МАЭ)-ийн ордонд байршуулж, уран бүтээлээр үзэсгэлэнг дэлгэн толилууллаа.

Б.Чимэд нь 1940-1948 онд Москвагийн Архитектурын техникум, дээд сургуульд суралцаж төгсөн, 1953-1956, 1961-1969 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, 1973-1979 онд Дархан хотын Ерөнхий архитектор, Дархан хотын орлогч дарга, Архитектур төлөвлөлтийн газрын орлогч дарга, Улсын Барилгын хорооны орлогч дарга,

Улсын барилга эдийн засгийн комиссын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсныг өнөөдөр болсон эрдэм шинжилгээий хурал дээр дурсаж байв.Тэрээр мөн Монолын Архитекторуудын эвлэл (МАЭ)-ийн анхны ерөнхийлөгчөөр 1957-1963 онд ажиллаж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here