Нүүр хуудас Нийгэм Нүхэн “00” ухаж байгаад байлдааны зориулалттай СУМ олжээ

Нүхэн “00” ухаж байгаад байлдааны зориулалттай СУМ олжээ

102
0
sum
Нүхэн "00" ухаж байгаад байлдааны зориулалттай СУМ олжээ

Өчигдөр буюу /2018-10-31/-ний өдөр Багануур дүүрэгт хашаандаа нүхэн жорлон ухаж байгаад иргэн н.Ганхуяг байлдааны зориулалттай сум олсон байна.

Тус дүүргийн онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиж хоёр метрийн гүнтэй ухсан нүхэнд 12.7 мм-ийн голчтой зенитийн нэг ширхэг тэсрүүлэгчгүй сум байсныг гарган авчээ.

Сумыг өнөөдөр Зэвсэгт хүчний 084-р ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэгт хүлээлгэн өгч устгах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here