Нүүр хуудас Нийгэм Нүүрс тээвэрлэдэг жолоочдод эрүүл мэндийн үзлэг хийж байна

Нүүрс тээвэрлэдэг жолоочдод эрүүл мэндийн үзлэг хийж байна

76
0
nuurs-teewer
Нүүрс тээвэрлэдэг жолоочдод эрүүл мэндийн үзлэг хийж байна

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг жолоочдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж байна.

Мөн суурин амьдардаг хоёр мянган иргэн, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилчид, төрийн албан хаагчдыг урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж буй аж.

УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран долоо хоногийн турш 20 чиглэлээр үзлэг, арав гаруй шинжилгээ хийж байна.

Мөн шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа өгч буй юм. Иргэдийн үзлэг шинжилгээнд хамруулсан зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here