Нүүр хуудас Нийгэм Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг СЕХ-оос түр зогсоожээ!

Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг СЕХ-оос түр зогсоожээ!

299
0
nohon-songuuli
Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг СЕХ-оос түр зогсоожээ!
~Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг СЕХ-оос түр зогсоожээ!~

Хаврын чуулганы үеэр Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62-р тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолд төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд өрсөлдөх боломжийг үүсгээгүй гэх асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.

Энэ дагуу Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг гомдлыг хэлэлцэн, Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн.

Тиймээс ирэх аравдугаар сард зохион байгуулагдахаар товлогдоод байсан нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сард хүртэл хойшлох нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан, СЕХ-ноос нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг зогсоосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here