Нүүр хуудас Нийгэм Нөхөрлөл нь есөөс доошгүй гишүүнтэй байхаар журамлажээ.

Нөхөрлөл нь есөөс доошгүй гишүүнтэй байхаар журамлажээ.

619
0

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газраас бичил уурай олборлолын журмыг шинэчлэн батласнаа хэвлэлийнхэнд дуулгалаа. Манай улсад гар аргаар олборлолт явуулдаг бүхэл бүтэн цөм байдаг бөгөөд гар аргаар алт  олборлолт байнга хэл ам дагуулсаар ирсэн гэхэд болно.   Монгол Улсын Засгийн газрын 151  дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, журмыг хэрэгжүүлэх ажлыг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон. Энэхүү шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг долоо дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг есөөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгасан нь бичил уурхай эрхлэгчдийн бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон завшаан болжээ. Түүнчлэн бичил уурхайчид ашигт малтмал олборлож, тодорхой хэмжээний орлого олж байгаа Монгол Улсын иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ биелүүлж, нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээг авах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here