Нүүр хуудас Нийгэм ОБЕГ: Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна

ОБЕГ: Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна

440
0
ОБЕГ: Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна
ОБЕГ: Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна
ОБЕГ: Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна
Шинэ жилийн баярын үеэр тохиолдож болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, гал түймэрт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ.
Түүнчлэн өдөрлөг, нэгдсэн арга хэмжээний хүрээнд цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэх, гэр хорооллын хороодод зохион байгуулах арга хэмжээний хүрээнд гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан айл өрхөд зөвлөмж, анхааруулга өгөх, орон сууцны хорооллын хороодод зохион байгуулах арга хэмжээний хүрээнд цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхисноос болон хог, хогийн сувагт гал гарснаас үүдэн иргэдийн амь нас, эд хөрөнгөд учирч болох эрсдэлийн талаар айл өрх, иргэдэд болон Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагад зөвлөмж анхааруулга өгч, яриа таниулга хийх зэрэг аюулгүй байдлыг хангуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here