Нүүр хуудас Нийгэм ОБЕГ: Улсын хэмжээнд ой хээрийн 50 гаруй түймэр гарчээ

ОБЕГ: Улсын хэмжээнд ой хээрийн 50 гаруй түймэр гарчээ

204
0
oin tuimer
ОБЕГ-аас мэдээлэл гаргасан байна
~Улсын хэмжээнд ой хээрийн 50 гаруй түймэр гарчээ~

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 50 гаруй удаагийн түймэр гарчээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан ойн түймрийг бүрэн унтраахад нэлээн бэрхшээлтэй байгаа юм.

Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах, бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад н.Соронзонболд ярилаа.

Урьдчилсан байдлаар тус түймрийн хор уршгаар 24 мянган га орчим талбай шатжээ. Тиймээс малчид иргэд, албан байгууллага аж ахуй нэгжүүд, мөн амарч аялж байгаа иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here