Нүүр хуудас Нийгэм ОБЕГ: Цугларсан мөнгө Төрийн дансанд хадгалагдаж байгаа

ОБЕГ: Цугларсан мөнгө Төрийн дансанд хадгалагдаж байгаа

400
0
ontsgoi-baidliin eronhii gazar
"Ой хээрийн түймэр" унтраах хандивын хүрээнд Онцгой байдлын байгууллагын албан ёсны дансанд 1 тэрбум 368 сая төгрөг цугларсан байна

Өнгөрсөн жил ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан ард иргэд санаачилгаараа хандивын аян өрнүүлсэн билээ.

Уг хандивын хүрээнд Онцгой байдлын байгууллагын албан ёсны дансанд 1 тэрбум 368 сая төгрөг цугларсан юм.

Тэгвэл энэ мөнгө хаашаа орсон, юунд зарцуулсан бэ гэх ард иргэдийн хардлаганд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энэ мөнгийг юунд ч зарцуулаагүй Төрийн санд хадгалагдаж байгаа. Өнгөрсөн жил алба хаагчдын сэргээн засах эмчилгээнд 20 гаруй саяыг нь зарцуулсан.

~Цугларсан мөнгө Төрийн дансанд хадгалагдаж байгаа~

Харин одооОнцгой байдлын ерөнхий газраас ажлын хэсэг байгуулагдан нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн судалгааг гарган эхний ээлжийн худалдан авалтыг хийхээр албан ёсны тендерийг зарласан.

Уг тендерийн 7 багцад 10 гаруй аж ахуйн нэгж тендер ирүүлснээс 1 багцад 1 аж ахуйн нэгж шалгарч гэрээ байгуулсан.

Бусад багцад шаардлагад нийцсэн тендер ирээгүй учраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу дахин нээлттэй тендер зарлан энэ дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн. Одоо үнэлгээг хийж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here