Нүүр хуудас Нийгэм ОБЕГ-ын алба хаагчид “Завьт эргүүл” хийж байна

ОБЕГ-ын алба хаагчид “Завьт эргүүл” хийж байна

158
0
ontsgoi_baidliin_eronhii_gazar_zawit_erguul
Гол усын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
~Аврах ангийн алба хаагчид “Завьт эргүүл” хийж байна~

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид автомашин,

завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here