Нүүр хуудас Нийгэм ОБЕГ-ын 27 алба хаагч Өмнөд суданд энхийг сахиулна

ОБЕГ-ын 27 алба хаагч Өмнөд суданд энхийг сахиулна

175
0
enhiig-sahiulagchid
энхийг сахиулах ажиллагаа
~ОБЕГ-ын 27 алба хаагч Өмнөд суданд энхийг сахиулна~

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ.

Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын алба хаагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа бүрэн хангаад байгаа юм.

Тус ажиллагаанд оролцож буй Онцгой байдлын байгууллагын 27 албан хаагчийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их үйлсэд эх орон,

ард түмнээ төлөөлөн оролцож буй залуустаа онцгой байдлын ерөнхий газрын тугийг хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь амжилт хүслээ.

Энхийг сахиулагчидын түрүүч өнөөдөр эх орноосоо мордож байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here