Нүүр хуудас Нийгэм Ойн аж ахуйн чиглэлийн сургалтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж байна

Ойн аж ахуйн чиглэлийн сургалтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж байна

249
0
oin_aj_ahui
Ойн аж ахуйн чиглэлийн сургалтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газар нь “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв суурин газруудад ойн зурвас,

жимс жимсгэнийн мод, бут тариалах агро-ойжуулалтыг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн дүүргүүдэд зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны үндсэн чиглэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны А-96/71 дугаартай

“Ойжуулалт, ойн аж ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг үндэслэн иргэн,

аж ахуйн нэгжийн ургуулсан төглийг улсын ойн санд шилжүүлэн авах ойжуулалтын шинэ менежментийг нийслэлийн Байгаль орчны газраас нэвтрүүлсэнтэй холбоотойгоор тус сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд хамрагдсан иргэд ойжуулалтын ажлын ач холбогдол, жимсний мод хэрхэн тариалах, хамгаалалтын ойн зурвас бүхий хүнсний ногооны аж ахуйг эрхлэн явуулах талаар мэдлэгтэй болж,

өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч мэдээлэл солилцож чадсан, сайн сургалт болж байгаа талаар дурдсан байна.

Тус сургалт 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу дүүргүүдэд зохион байгуулагдах юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here