Нүүр хуудас Нийгэм Олон улсын биеийн тамирын дасгалжуулагчын сургалтад Х.Одбаяр оролцов

Олон улсын биеийн тамирын дасгалжуулагчын сургалтад Х.Одбаяр оролцов

93
0
olon-ulsiin-dasgaljuulagchdiin-surgalt
Олон улсын биеийн тамирын дасгалжуулагчын сургалтад Х.Одбаяр оролцов
~Олон улсын биеийн тамирын дасгалжуулагчын сургалтад Х.Одбаяр оролцов~

ХБНГУ-ын Лайпциг хотын Их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетээс жил бүр зохион байгуулдаг Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарт зориулсан курсын төсгөлтийн баяр 2018 оны 7 дугаар сарын 31-нд болов.

Энэ удаад 35 орны 68 хүн, 5 сарын турш үргэлжилсэн курст хамрагдсан ба Монголын ширээний теннисийн холбооны менежер, дасгалжуулагч Хасбаатарын Одбаяр оролцож төгсөв. Монгол Улсаас 2 жилийн өмнө усан спортын дасгалжуулагч 1 эмэгтэй хамрагдаж байжээ.

Тус факультет 1964 оноос жил бүр Олон улсын дасгалжуулагч нарын курсыг зохион байгуулж байгаа бөгөөд 1991 оноос ХБНГУ-ын Засгийн газрын Соёл, боловсролын гадаад бодлогын хүрээнд Холбооны ГХЯ-ны санхүүжилтээр зохион байгуулах болжээ.

Ази, Африк, Европ, Латин Америкийн 150 гаруй улсын 5000 гаруй оролцогчид хамрагдаад байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here