Нүүр хуудас Нийгэм Олон улсын компанийн төлөөллүүдтэй…

Олон улсын компанийн төлөөллүүдтэй…

98
0
Олон улсын компанийн төлөөллүүдтэй...
Олон улсын компанийн төлөөллүүдтэй...
Олон улсын компанийн төлөөллүүдтэй уулзав
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өчигдөр AFFA International LLC -ийн үүсгэн байгуулагч Агаев Фаиг болон  Anglo Asian Mining group зэрэг олон улсын компанийн төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён  Агаев Фаиг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах  хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон яамны газрын дарга, мэргэжилтнүүд салбарын талаарх товч мэдээллийг ирсэн төлөөлөгчдөд өгсөн юм.
Мөн геологи хайгуулын судалгааг эрчимжүүлэх болон манай улсын эрдэс баялгийн ихэнх нөөц говийн бүсэд байдаг тул усны асуудлыг шийдвэрлэх, цаашлаад цахилгаан станц, зам зэрэг дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн  салбарын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, гадны хөрөнгө оруулагч нарт таатай нөхцлийг бүрдүүлэх тухай дуулгасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here