Нүүр хуудас Нийгэм Олон улсын стандартад нийцсэн БЯСЛАГ хийх боломж бий

Олон улсын стандартад нийцсэн БЯСЛАГ хийх боломж бий

118
0
byaslagiin-uildwer
Олон улсын стандартад нийцсэн БЯСЛАГ хийх боломж бий

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар Монголиан Артизан Чийз Мейкэрс Юнион ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Морроутай уулзав.

Уулзалтаар ноён Майкл Морроу компанийхаа үйл ажиллагааг танилцуулж, Монголын сүүнээс олон улсын стандартад нийцсэн бяслаг боловсруулан гаргах, бяслаг үйлдвэрлэгчдийг бэлтгэх сургалтын төв байгуулан ажиллаж байгаа талаараа ярилаа.

Түүний үзэж байгаагаар бол, бяслагийн үйлдвэрлэл нь Монголын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой бөгөөд бие даасан салбар болгон хөгжүүлэх нь зүйтэй.

Малын гаралтай түүхий эдээр өндөр чанартай бяслаг үйлдвэрлэж, улмаар бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломж бий. Гол нь хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна” гэв.

Талууд бяслагийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, зах зээл, хууль эрх зүйн орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр санал солилцож, нэгдсэн байр сууринд хүрсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here