Нүүр хуудас Нийгэм Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид чуулж, санал бодол,туршлагаа солилцоно.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид чуулж, санал бодол,туршлагаа солилцоно.

150
0

2017 оны 9-р сарын 1, 2-ны өдрүүдэд Монголд анх удаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид чуулж, туршлагаа солилцох гэж байна. “Investigative journalism dialogue” эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Олон улсын хурлыг Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол ” телевиз хамтран  “Кемпински” зочид буудалд зохион байгуулна.

Олон улсын хурлын талаар Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Ли Хантер, ХБНГУ-ын сэтгүүлч Маркус Линдеман, Дойче Велле академийн хөтөлбөрийн менежер Эва Мель болон “Монгол” телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва нар 2017 оны 08 сарын 31-нд Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хурлын үеэр энэ чиглэлээр бие даасан, хараат бус төв байгуулан ажиллуулж буй бусад орны сайн туршлага, нээлттэй мэдээллийн санг хэрхэн үүсгэх түүнийг ашиглахын давуу тал. Мөн цахим орчинд мэдээлэл хайх, нягтлан шалгах арга барил зэрэг сэдвээр санал солилцлж, дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, туршлагаас хуваалцах боломжтой гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүлчид онцоллоо.

Хурлын гол зорилго:

-Хөгжиж буй орнуудад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх боломж, бэрхшээлийн талаар хэлэлцэх

-Бусад улсын туршлагаас суралцах

-Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан бие даасан, хараат бус төвийн тогтвортой байдлын талаар санал солилцох. Дэлхийн бусад орны ижил төстэй байгууллагуудын туршлагаас судлах, хамтран ажиллах

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг сэтгүүлч, судлаачдын харилцаа холбоог сайжруулах, хамтран ажиллах орон зай бий болгох

-Сэтгүүлчид эрэн сурвалжлах бүтээлээ хэрхэн “борлуулах”, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээс хэрхэн ашиг, орлого олох арга замын талаар хэлэлцэх болно.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан – 30000 төгрөг, бусад оролцогч – 100000 төгрөг хураамж төлж оролцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here