Нүүр хуудас Нийгэм Онцгой байдлынхан цэргийн тангараг өргөжээ

Онцгой байдлынхан цэргийн тангараг өргөжээ

158
0
Онцгой байдлынхан цэргийн тангараг өргөжээ
Онцгой байдлынхан цэргийн тангараг өргөжээ
Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд боллоо.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын 1000 гаруй албан хаагч оролцсон байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян Цэргийн тангаргийг уншсан байна. Үүний дараа нийт бие бүрэлдэхүүн Онцгой байдлын албаны туганд хүндэтгэл үзүүлж Монгол Улсын Төрийн дуулал дуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here