Нүүр хуудас Нийгэм Онцгой байдлын албан хаагчдад шинэ байрны түлхүүрийг нь гардууллаа

Онцгой байдлын албан хаагчдад шинэ байрны түлхүүрийг нь гардууллаа

168
0
Онцгой байдлын албан хаагчдад шинэ байр
Онцгой байдлын албан хаагчдад шинэ байр
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар болон Улсын нөөцийн салбарт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг үнэлж дүгнэн холбогдох заавар, зөвлөмжийг өгч ажилласан.

Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах тухай А/278 дугаар тушаалын дагуу Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа, албан хаагчдын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож 15 албан хаагчид шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өгч ажил, амьдралд нь сайн сайхныг ерөөв.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа П.Баттогтох тус газрын 2016 онд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан барьж байгуулсан спорт заал, автомашины гражын өргөтгөл, байгууллагын дотор болон гадна их засварын ажлуудтай танилцаж албан хаагчдын 2016 онд хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж сайшаан, ажлын амжилт хүслээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here