Нүүр хуудас Нийгэм Он гартал бүх хүүхдэд “хүүхдийн мөнгө” олгоно

Он гартал бүх хүүхдэд “хүүхдийн мөнгө” олгоно

438
0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан. Энэхүү хоригийг чуулганы хуралдаанаар хэлэлцээд “Хүлээж авах боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн юм. Нэгэнт тодотголд тавьсан хоригийг УИХ-аас хүлээж аваагүй учраас тодотголыг дагуулан өргөн барьсан УИХ-ын холбогдох тогтоолыг чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж батлав.

Тус тогтоолд хүүхдийн мөнгийг он дуустал нийт хүүхдэд олгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 8 дугаар сараас хойш хүүхдийн мөнгөний олголт зогсоод байсан. Хүүхдийн мөнгөнд зориулж улс 104 тэрбум төгрөгийг ийнхүү баталсан бөгөөд олголт энэ сараас хэвийн үргэлжлэх нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here