Нүүр хуудас Нийгэм Орон нутагт осолдсон автобусны ослыг шалгаж байна

Орон нутагт осолдсон автобусны ослыг шалгаж байна

141
0

Улаанбаатараас Хөвсгөл аймгийн чиглэлд явж байсан хот хоорондын нийтийн тээврийн автобус өчигдөр 06.00 цагийн үед осолдсон байна. Булган аймгаас 34 км-ийн зайд орших Түлүүгийн даваанд энэ осол гарчээ.

Уг автобусанд хөвсгөл рүү зорчиж явсан 45 хүн байв. Азаар хүний амь эрсдээгүй.

Автобусанд зорчиж явсан иргэдийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт шуурхай хүргэсэн. Хоёр зорчигчийн хөл, гар хугарч, ноцтой хүнд бэртэж гэмтсэн юмгүй байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Осолдсон автобус “Тахилт транс” компанийнх бөгөөд урдуур гэнэт мал орж ирснээс болж замын хажуугийн ус зайлуулах шуудуу руу орчихсон гэж жолооч нь мэдүүлжээ. Энэ хэргийг ЗЦА-аас шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here