Нүүр хуудас Нийгэм Орон нутгийн ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН…

Орон нутгийн ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН…

231
0
Орон нутгийн ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН...
Орон нутгийн ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН...
Орон нутгийн ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН хэвийн үргэлжилж байна
Цасан шуурганы улмаас аймаг орон нутгийн зам, даваа хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Өчигдөр орсон их хэмжээний цаснаас шалтгаалан Өвөрхангай аймгаас Баянхонгор орох зам болон Дундговь аймгийн Ногоон дов орчмын замын цас зузаарсан, зорчиход хүндрэлтэй байсан учир хөдөлгөөнийг түр хугацаагаар өчигдөр хязгаарласан байна. Харин өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутагт албан ёсоор хаасан зам, даваа байхгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм.
Хаасан зам даваа байхгүй ч замын гадаргууд ихээхэн халтиргаа гулгаа үүссэн байгаа тул өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах, үзэгдэлт хангалтгүй буюу шөнийн цагаар хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here