Нүүр хуудас Нийгэм Орон нутгийн ОБЕГ-уудын үйл ажиллагаатай танилцаж байна

Орон нутгийн ОБЕГ-уудын үйл ажиллагаатай танилцаж байна

197
0
ОБЕГ
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 2018 оны 03 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь Дундговь, Төв аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт ажиллаж байна.

Өнөөдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, биелэлттэй танилцаж, санал хүсэлтийг сонссон байна.

Хэрлэн, Баян-Улаан суманд нөөцийн салбар байгуулах, Онцгой байдлын газарт мэдээллийн төв байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон бол өнгөрсөн онд тус аймгийн Батноров сумын Бэрх тосгонд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 42-р ангид хоёр ширхэг гал унтраах автомашин шийдвэрлэхээр болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here