Нүүр хуудас Нийгэм Орон нутгийн хорих ангиудад хүсэлтийн ХАЙРЦАГ байршууллаа

Орон нутгийн хорих ангиудад хүсэлтийн ХАЙРЦАГ байршууллаа

488
0
horih-angi
Орон нутгийн хорих ангиудад хүсэлтийн ХАЙРЦАГ байршууллаа

Булган: Булган аймгийн Прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад тусгай хайрцгийг байрлуулах ажиллагаанд оролцож, гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах,

уг хайрцгийг ажиллуулах журам, анхаарах асуудлын талаар хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ял эдэлж буй нийт хоригдлуудад прокурорын зүгээс яриа таниулга хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Ховд: Ховд аймгийн прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газррын харьяа 457 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад болон хоригдлуудад дээрх журмыг танилцуулж, ямар асуудлаар гомдол, хүсэлт гаргах, хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.

gomdol-huseltiin-hairtsag
Ял эдэлж буй иргэд гомдол болон сана хүсэлтээ дараах хайрцгаар дамжуулан гаргах боломжтой боллоо

Өвөрхангай: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Батзориг энэ сарын 4-ний өдөр тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон цагдан хорих байрны албан хаагч нарт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”, “Хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм”-үүдээр сургалт явуулж, тусгай хайрцгийг, журмын хамт хананд бэхэлж байршуулсан байна.

Хайрцгийг ажиллуулснаар хоригдлын эрх бүрэн хангагдах нөхцөл боломж бүрдэх аж

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here