Нүүр хуудас Нийгэм ОУХМ М.АНХЦЭЦЭГИЙН ДҮҮД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ЗОХИОГДОЖ БАЙНА.

ОУХМ М.АНХЦЭЦЭГИЙН ДҮҮД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ЗОХИОГДОЖ БАЙНА.

163
0

Манай улсын хүндийг өргөлтийн тамирчин ОУХМ М.Анхцэцэгийн дүү маш хүнд түлэгдэж  БНСУ-ын  Хангагсү эмнэлэгт  65 сая төгрөгийн мэс засал  хийлгэх хийлгэх шаардлагатай болсон тул гэр бүлийнхэн нь энэ мөнгийг цуглуулахын тулд хандивын аян өрнүүлж байгаа бөгөөд Батлан хамгаалах яамны хамт олон нэг өдрийнхөө цалин   6,000,000 төгрөг хандивлажээ. Мөн Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч, Хүндийг өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Даваадорж өчигдөр Анхцэцэгийн дүүд тусалцгаая аянд нэгдэж, гишүүн компаниудынхаа өргөсөн 1-р ээлжийн хандив  1,1 сая төгрөгийг М.Номин-Эрдэнэ охинд гардуулж өгчээ. Түүний аав Мөнхжанцан дэд хурандаа. Өдгөө Афганистан улсад энхийг сахиулах албанд алба хааж байгаа билээ.Хүндийн өргөлтийн шигшээ багийн хамт олон хандивын аянаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр 20-23 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Манай улсын шилдэг эмэгтэй хүндийн өргөлтийн тамирчин Анхцэцэг нь  Убекстаны Ташкент хотноо болсон  хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д  түрүүлж тивийн аваргын алтан медалийн эзэн , Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд байгаа бөгөөд  2009 онд спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер, 13-хан настайдаа буюу 2011 онд ОУХМ цолны болзол хангасан юм манай улсын шилдэг тамирчин юм.

Д.Мөнхчимэг /ээж нь/ 5071320523 ХААН банк, 451038475 ХХБ данс ДАНС Холбоо барих утас: 88063018

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here