Нүүр хуудас Нийгэм Охидын хүчирхийллийн эсрэг хүн бүр НҮДЭЭ НЭЭ!

Охидын хүчирхийллийн эсрэг хүн бүр НҮДЭЭ НЭЭ!

613
0

Бид өнөөдрийг хүртэл хүчирхийллийг харсан ч хараагүй мэт, аймшигт чимээг сонссон ч сонсоогүй мэт явсаар хүүхдийн хүчирхийлэл туйлдаа хүрлээ. Сүүлийн үед бага насны охидыг хүчирхийлсэн хэрэг шил шилээ даран гарсаар байна.

Зөвхөн хуулинд найдалтгүй, иргэн бүр яг одооноос эхлэн хүчирхийллийг таслан зогсоодог, мэдээлдэг, тэмцдэг, шаардлага тавьдаг, бие биендээ, хажуу хөршдөө санаа тавьж, миний асуудал бишдээ гэсэн “ахархан” бодлоо авч хаяах цаг нь иржээ.

Үүнд гар бие оролцон, дуу хоолойгоо нэгтгэж буй “Лантуун дохио” ТББ-ын санаачилга дэвшүүлэн “НҮДЭЭНЭЭ” хэмээх хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.

2017 он гарсаар 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт гарчээ. Мөн НҮБ-аас гаргасан мэдээлэлд дэлхий дээр жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээлсэн байна. Үүний 50 хүртэлх хувь нь 16-аас доош насны хүүхдүүд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here