Нүүр хуудас Нийгэм ОХУ-ын элчин сайдын яамны мэдэгдэл

ОХУ-ын элчин сайдын яамны мэдэгдэл

314
0
ОХУ-ын элчин сайдын яамны мэдэгдэл
ОХУ-ын элчин сайдын яамны мэдэгдэл
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших, “Оросын”  оршин суугчид БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1971 онд байгуулсан гэрээг эсэргүүцэж, өнгөрөгч долоо хоногт мэдэгдэл хийсэн юм.
Энэхүү гэрээнд “Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор Улаанбаатарт 40 мянга, Дарханд 10 мянган ам метр талбай бүхий орон сууцыг хугацаагүй, буцалтгүй, татвар хураамжгүй, төлбөргүйгээр ЗХУ-д шилжүүлнэ” гэж тусгасан байдаг аж.

Эл асуудлаар ОХУ-ын Элчин сайдын яамны ахлах зөвлөх Кулаков Валентин Витальевич нар өнөөдөр мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд:

“15 дугаар хороололд амьдардаг хүмүүс “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулсан. Тус холбоо нь Монгол Улсын хууль тогтоомжийн төгс бус байдлыг ашиглаж, ОХУ-ын өмчид байгаа зургаан орон сууцны байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнд, Дархан хотын 3, 4 тоот, Улаанбаатар хотын 11, 12, 13, 17 тоот байр багтаж байгаа. Шүүхийн энэхүү шийдвэрээс болж Оросын тал тус объектуудыг удирдах эрхээ алдсан бөгөөд өмчлөгч хэн байх вэ гэдэг асуулт шийдэгдээгүй үлдсэн.

Хоёр талын хоорондын тохиролцооны дагуу энэхүү орон сууцны байруудыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр идэвхитэй ажиллаж байсан. Хоёр талын төлөөлөгчид шаардлагатай бүх баримт бичгийг бэлдэж байсан ч одоогийн нөхцөл байдал энэхүү ажлыг бүрмөсөн зогсоогоод байна. Учир нь дээрх зургаан байрыг өмчлөх ОХУ-ын гэрчилгээг хүчингүйд тооцоод байгаа юм. Оросын талаас Монголын талд өмчөө шилжүүлэн өгөхөд хуулийн дагуу гэрчилгээ хэрэгтэй. Гэтэл Оросын талын эзэмшиж байсан гэрчилгээг хүчингүй болгосон байдаг.

Энэхүү нөхцөл байдлыг Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Шүүхэд хандсан албан бичигтээ түрээсийн болон бусад төлбөрөө төлөхгүй байгаа хүмүүсийг албадан гаргахыг шаардсан” гэлээ.

Тус яамны төлөөлөгчид энэ байр суурь зөвхөн “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ныхонд хамаарахыг тайлбарлаад, хоёр орны найрсаг харилцааг бид өндрөөр үнэлж, хүндэтгэж яваа. Энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх Орос, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны ажиллагаа саад тотгор учруулахгүй гэж найдаж байна” гэжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here