Нүүр хуудас Нийгэм “Оюутан цэрэг” хөтөлбөрт Дархан-Уул аймгаас 35 оюутан хамрагджээ

“Оюутан цэрэг” хөтөлбөрт Дархан-Уул аймгаас 35 оюутан хамрагджээ

622
0
"Оюутан цэрэг" хөтөлбөр
2016 оноос “Цэргийн албаны тухай Монгол улсын хууль” цэргийн мэргэжил олгох Оюутан цэрэг сургалт хуулийн дагуу 5 дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжиж байна.

Дархан-Уул аймгийн оюутан залуусын 35 өнгөрсөн жил алба хаасан бол өнөө жил дахин 35 оюутан хамрагдаж байна.

Өнөөдөр /2018.04.04/ Зэвсэгт хүчний 330 дугаар ангид нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон холбогдох удирдлагууд хүндэтгэлтэйгээр оролцсон юм. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой билээ.

Оюутан цэргүүд өнөөдрөөс эхлэн 2 сар танхимын сургалтад амралтын өдрүүдэд хамрагдах бөгөөд 06 дугаар сарын 1-нээс хээрийн сургалтад гарах ажээ. Тус хээрийн сургалт Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here