Нүүр хуудас Нийгэм О.Тэмүүжин нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

О.Тэмүүжин нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

57
0
oyunbaatar
О.Тэмүүжин нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн,

мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here