Нүүр хуудас Нийгэм Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирлаа.

Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирлаа.

804
0

2017 оны 6 сарын сарын 20-ны өдөр Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь тээвэрлэн авчирч, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн Тал, Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт нутагшууллаа. Энэ удаагийн тээвэрлэлт нь “Тахь” эх нутагтаа ирсний 25 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог юм.
Тахийн тээвэрлэлтийн ажилд Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек, орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь Группын хүндэт ерөнхийлөгч Томас Фпистерер нар оролцлоо. Орос улсын судлаач Николай Прежевальский 1879 онд Монголын говьд зэрлэг адууны төрөл болох тахийг анх олж илрүүлжээ. Ингээд Прежевальскийн адуу гэж нэрлэгдэх болсон. Монгол улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хориглосон байна.

1966 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс буцааж авчран дахин нутагшуулан, үржүүлж байгаа юм.

Нэгэн цагт гэршсэн байж байгаад эргэн зэрлэгшсэн Америкын Мустанг, Австралийн Брамбы нараас ялгаатай нь, тахь хэзээ ч хүний гарт гэршиж байгаагүй жинхэнэ онгон зэрлэг адуу юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here