Нүүр хуудас Нийгэм Приус автомашин галт тэрэгтэй…

Приус автомашин галт тэрэгтэй…

200
0
Приус автомашин галт тэрэгтэй...
Приус автомашин галт тэрэгтэй...
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Приус автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ!
Жолоочийн хариуцлага болгоомжгүй байдлаас шалтгаалсан зөрчил сүүлийн үед нэмэгдэх болсон.  Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 02-нд 15 цагийн үед приус маркийн автомашин галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ. Машинд хоёр хүн байсан бөгөөд тухайн үед галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдээгүй байна. Тодруулбал Толгойт өртөөний 391-р гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад уг приус урдуур нь орж ирсэн байна.
Галт тэрэг саад бэрхшээлийг харангуутаа зогсох боломжгүй. Саад бэрхшээлийг харлаа гэхэд 800-1000 метр зам туулж байж зогсдог байна. Тиймээс жолооч нар галт тэрэгний гармаар гарахдаа анхаарал болгоомжтой байж, галт тэрэгний цуваа явж дууссаны дараа гарц нэвтрэхийг Төмөр замын цагдаагийн газраас анхааруулж байна. Иргэдийн хувьд амжаад гарчих байх хэмээн амь нас, эрүүл мэндээ үл хайхран галт тэрэгний зам руу ордог нь ийм байдалд хүргэдэг гэдгийг ч мөн албаныхан хэлж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here