Нүүр хуудас Нийгэм Р.Улаанхүүгийн нэрэмжит химийн бага олимпиад болно

Р.Улаанхүүгийн нэрэмжит химийн бага олимпиад болно

192
0
himiin-olympiad
Р.Улаанхүүгийн нэрэмжит химийн бага олимпиад болно

Өсвөр үеийнхний хими сэтгэлгээг хөгжүүлж, химийн шинжлэх ухаанд авьяас сонирхолтой сурагчдыг илрүүлэн хөгжүүлэх, тэднийг цаашид мэргэжлийн сургалтад хамруулах, улмаар өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргах, улс орондоо химийн шинжлэх ухааныг хөгжүүлэх,

химийн шинжлэх ухааны ололт, амжилтыг ард олон нийтэд түгээх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор, Улсын химийн олимпиадын аварга Р.Улаанхүүгийн санаачлагаар Орхон аймгийн ЕБС-ын ахлах ангийн сурагчид, болон багш нарын дунд бага олимпиад зохион байгуулах гэж байна.

Энэхүү олимпиадыг Билигт өргөө бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Химийн шинжлэх ухааныг шимтэгч өсвөр үе болон эрдэмтэн багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Олимпиадын бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд бусад мэдээллийг 99365626, 99357194 утсаар холбогдож авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here