Нүүр хуудас Нийгэм Сайдын санаачилгаар Архангайн төвд хичээлийн БАЙР барина

Сайдын санаачилгаар Архангайн төвд хичээлийн БАЙР барина

26
0
said-Baatarbileg-Arhangai
Сайдын санаачилгаар Архангайн төвд хичээлийн БАЙР барина

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуульд 960 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр баригдахаар болжээ. 62 жилийн түүхтэй энэхүү сургууль нь Архангай аймгийн ууган сургууль юм.

Уг сургууль нь ногоон байгууламж, спортын талбай зэргийг бүрэн тохижуулсан хичээлийн шинэ байраа 2020-2021 оны хичээлийн жил буюу 2020 оны наймдугаар сарын 30-нд ашиглалтанд оруулах гэнэ.

Тус сургуульд одоо 1300 гаруй хүүхэд сурч байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй уг барилгыг “Гурван тамир” ХХК гүйцэтгэхээр шалгарчээ. Аймгийн удирдлагуудын зүгээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарт хандаж тус сургуулийг дотуур байртай болгох тухай саналыг уламжилсан байна.

Өнөөдрийн байдлаар тус сургууль 106 багш, ажилчидтай, 1300 гаруй сурагчдад соёлын үрийг түгээж буй. Энэ сургуулиас БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва нарын зэрэг олон урлаг спорт, урс төрийн зүтгэлтэн төрөн гарсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here