Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Баянгол дүүргийнхэн УТААТАЙ машинаас татгалзаж байна

САЙН МЭДЭЭ: Баянгол дүүргийнхэн УТААТАЙ машинаас татгалзаж байна

107
0
utaatai_teewriin_heregsel
САЙН МЭДЭЭ: Баянгол дүүргийнхэн УТААТ машинаас татгалзаж байна
~Баянгол дүүргийнхэн УТААТ машинаас татгалзаж байна~

Өнгөрөгч сараас эхлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их утаатай авто тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон дүүргийн Засаг даргын А/117 дугаар захирамж гарсан.

Уг захирамжийн дагуу дүүргийн Замын цагдаагийн хэлтсүүд ажлаа эрчимжүүлж, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.

Автомашины утаа нь хүний амьсгалах түвшинд цацагддаг бөгөөд амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах бие сульдах, хорт хавдар үүсгэх,

хүүхдийн өсөлт зогсоох зэрэг сөрөг үйлчилгээтэй нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий , хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here