Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: ГЯЛГАР УУТ-ны хэрэглээг хязгаарлана

САЙН МЭДЭЭ: ГЯЛГАР УУТ-ны хэрэглээг хязгаарлана

225
0
gyalgar_uut
ГЯЛГАР УУТ-ны хэрэглээг хязгаарлана
~ГЯЛГАР УУТ-ны хэрэглээг хязгаарлана~

Засгийн газраас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гарчээ.

2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Засгийн газрын хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал” гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here