Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Зургаан хүүхэдтэй өрх толгойлсон ээжид тусалж байна

САЙН МЭДЭЭ: Зургаан хүүхэдтэй өрх толгойлсон ээжид тусалж байна

224
0
handiwiin-ayan
3-9 насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэл 2018

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон 3-9 насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах хандивын аянд нэгдэж, сэтгэлийн хандив өргөлөө.

Иргэн Ш.Нарангэрэлд туслах аяныг “Хамаг Монгол” групп, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын групп” санаачлан эхлүүлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн ийнхүү НОБГ-ын алба хаагчид нэгдсэн юм.

Алба хаагчид иргэн Ш.Нарангэрэлийнд жилийн түлээ, нүүрсний хэрэглээ, хүнсний болоод ахуйн хэрэглээний барааг хүлээлгэн өглөө.

Сайн үйлсийн аян 2018

Түүнчлэн 3-9 насны 6 хүүхдэд нь тус бүр 50,000 төгрөгний хадгаламжийн дэвтрийг нээж, хуримтлалтай болгосон байна. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос хэмээдэг юм шүү. Өрх толгойлсон ээжид туслалцаа үзүүлсэн алба хаагчддад баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here