Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Нийслэл хотод гурван ихэр хүү мэндэллээ

САЙН МЭДЭЭ: Нийслэл хотод гурван ихэр хүү мэндэллээ

2343
0
Gurwan_iher
Баянхонгор аймгийн харъяат Б.Наранцэцэг нярайлж, гурван ихэр хүү төрүүлжээ

ЭХЭМҮТ-д энэ сарын 10-нд Баянхонгор аймгийн харъяат Б.Наранцэцэг нярайлж, гурван ихэр хүү төрүүлжээ.

1600, 1900, 2000 гр жинтэй төрсөн гурван хүүгийн аав С.Ширнэн Баянхонгор аймгийн “Найрамдал” сургуулийн түүх, нийгмийн ухааны хичээлийн багш, ээж Б.Наранцэцэг “Өүлэн эх” гуравдугаар цэцэрлэгийн багш юм байна.

Хосууд 1988 оных агаад хүү, охин хоёр нь гурван дүүгээ хүлээн нутагтаа үлдсэн гэнэ. Хөвгүүдийн ээж ихрийн удамтай бөгөөд төрсөн ах нь 2015 онд ихэр охиноо өлгийдсөн ажээ.

Монгол Улсдаа дуугаа хадаан бүл нэмж төрсөн гурван хүүд одоохондоо нэр хайрлаагүй байна. Монголын үрс маш олон болох болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here