Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Согтуурч бус хүмүүнлэг үйлсээр “ТӨГСӨЛТ”-өө тэмдэглэжээ

САЙН МЭДЭЭ: Согтуурч бус хүмүүнлэг үйлсээр “ТӨГСӨЛТ”-өө тэмдэглэжээ

24
0
sain-uils-Arhangai-togsogchid
Архидаж бус хүмүүнлэг үйлсээр "ТӨГСӨЛТ"-өө тэмдэглэжээ

Архангай аймгийн ЕБСийг 1998 онд төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойн хүрээнд 20 сайн үйлсийн аян зохион байгуулсан байна. 

Тэд эмзэг давхаргын гурван гэр бүлд гэр хашаа, газрын хамт бэлэглэж, аймгийн долоон багийн оршин суугчдын 98 хүүхдэд бэлэг гардуулаад байгаа ажээ.

Мөн 1998 онд төгсөгчдийн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд мөнгөн хадгаламж нээж өгсөн байна. Түүнчлэн үеийн найзууд болох 2 гэр бүлд эмчилгээ сувилгааны зардалд мөнгөн хандив өргөжээ.

20 жилийн ойгоо тэмдэглэж буй төгсөлтийн хамт олны дараагийн ажил нь Архангай аймгийн урд орших Тамирын голын эрэг дагуух газрыг цэвэрлэж, хог хаягдлаас нь салгасан байна.

Архангай аймгийн төвөөс 30 км-ийн зайд байрладаг “Тамир” хүүхдийн зуслангийн спорт талбайг тохижуулж, хүүхэд багачууд мөн нутгийн иргэдэд байгальдаа эко аялахыг уриаллаа.

Төгсөгчдийн сайн үйлсийн аян энэ оныг дуустал үргэлжлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here