Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Тэрэлжээс ХОЁР ТОНН хог цэвэрлэв

САЙН МЭДЭЭ: Тэрэлжээс ХОЁР ТОНН хог цэвэрлэв

672
0
Тэрэлжийн хогийг цэвэрлэв
Горхи Тэрэлжийн нутгаас ХОЁР ТОНН хог хаягдлыг цэвэрлэв
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гэрэлт ирээдүй” залуучуудын сайн дурын нэгдэл, “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮ-ийн газар, “Brussels Belgian Beer Cafe” кафены хамт олон нийт 40 гаруй залуус хамтран аян оролцжээ.

“Хоггүй тэрэлж” сайн дурын үйл ажиллагааг 2018 оны 04-р сарын 01-ний Ням гарагт зохион байгуулж, хоёр тонн хог цэвэрлэлээ.

Хаврын улирал ирж, цас хайлж, хог ил гарч буй учир байгаль эхдээ хайртай залуус нэгдэн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Тэрэлжийн гүүрний зүг явж, Туул голын эрэг дагуух хог, хаягдлыг цэвэрлэсэн юм.

Цаашид“Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд энэхүү үйл ажиллагааг залуучуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан тогтмол зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here