Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Увс аймгийн иргэд алим, чавга тариалж байна

САЙН МЭДЭЭ: Увс аймгийн иргэд алим, чавга тариалж байна

142
0
uws_aimag_chawga_urguulaw
Увс аймгийн иргэд алим, чавга тариалж байна
~Увс аймгийн иргэд алим, чавга тариалж байна~

Сүүлийн үед манайхан монгол хөрсөн өмнөургаж байгаагүй нарийн ногоог ургуулах болсон тэгвэл Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймагтаа тариалж байгаа жимс жимсгэний нэр төрлийг олшруулах зорилгоор 650 ширхэг алим, 600 ширхэг чавганы суулгацыг хойд хөршөөс оруулан ирж, нийт 18 иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан тариалжээ.

Тус аймгийн Эрдэм шинжилгээний төв нь дээхэн үед төрөл бүрийн жимс жимсгэнэ тариалж байсан бөгөөд газар тариалангийн салбараас төрсөн эрдэмтэн мэргэд Улаангомын газрыг хөх өвс хөндлөн хаяхад ургахаар хөрстэй хэмээн дүгнэж байжээ.

Иймд мэргэжилтнүүд алим, чавганы суулгац ургахгүй байхын зовлонгүй хэмээн үзэж буй юм байна. Суулгац авсан хүмүүст мэргэжлийн зөвлөгөөг цаг тухайд нь өгч байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here