Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Улсын хэмжээнд ургац хураалт дуусч, 409.6 мянган тонн тариа хураалаа

САЙН МЭДЭЭ: Улсын хэмжээнд ургац хураалт дуусч, 409.6 мянган тонн тариа хураалаа

252
0
urgats-huraalt
Улсын хэмжээнд ургац хураалт дуусч, 409.6 мянган тонн үр тариа хураалаа

Ургац хураалтын ажил дуусч, урьдчилсан дүнгээр 409,6 мянган тонн үр тариа, 160,9 мянган тонн төмс, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 117,8 мянган тонн тэжээл, 19,3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авлаа гэж Ургацын төв штабаас мэдээлэв.

Үүнийг өмнөх онтой харьцуулахад үр тариа 172,6 мянган тонноор, төмс 44,5 мянган тонноор, хүнсний ногоо 14,5 мянган тонноор, тэжээл 57,3 мянган тонноор, тосны ургамал 7,2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү Монгол Улс улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдлээ.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримталсантай холбоотой гэж үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here