Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Элэг хамгаалах өдрийн хүрээнд В, С вирусийг үнэгүй оношилно

САЙН МЭДЭЭ: Элэг хамгаалах өдрийн хүрээнд В, С вирусийг үнэгүй оношилно

768
0
Hepatitis C testing
Элэг хамгаалах дэлхийн өдрийг энэ сарын 28-нд тэмдэглэдэг уламжлалтай.
~Элэг хамгаалах өдрийн хүрээнд В, С вирусийг үнэгүй оношилно~

Элэг хамгаалах дэлхийн өдрийг энэ сарын 28-нд тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд долдугаар сарын 27-нд төв талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэнэ.

ХСҮТ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хамтран оролцох уг өдөрлөгийн үеэр 15аас дээш насныхны В, С вирусийг үнэгүй оношлохоос гадна элэгний хатуурлын хэмжээг тодорхойлох аж. Элэгний өвчлөлөөс сэргийлэх зөвлөмж, мэдээллийг энэ долоо хоногийн сүүлчээр олон нийтэд хүргэх юм байна.

В, С вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх шалтгаан болдог учраас дээрх өдөр иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг НЭМҮТ-өөс уриалав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here