Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Үерт өртсөн өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэв

САЙН МЭДЭЭ: Үерт өртсөн өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэв

104
0
uyr_usnii_ayul
Үерт өртсөн өрхүүдэд мөнгөн тусламж үзүүллээ

Өнгөрсөн 7 сарын 16-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас дүүргийн зарим хороо үерийн усанд автан онцгой нөхцөл байдал зарлан ажилласан билээ.

Иймд Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмайн хороо болон Улаан хавирган сар нийгэмлэгээс дүүргийн үерийн гамшигт өртсөн иргэдэд ’’Яаралтай үеийн тусламжийн сан’’-аас мөнгөн тусламж үзүүлсэн юм.

Дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг болон Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт нар үерийн гамшигт өртсөн нийт 20 өрхөд тус мөнгөн тусламжийн ‘’Батламж’’-ийг гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here