Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Өвөрхангай аймагт байрших Улаан Цутгалан урсаж эхэлжээ

САЙН МЭДЭЭ: Өвөрхангай аймагт байрших Улаан Цутгалан урсаж эхэлжээ

499
0
oworhangai_aimag_ulaantsutgalan
Өвөрхангай аймагт байрших Улаан Цутгалан урсаж эхэлжээ
~Өвөрхангай аймагт байрших Улаан Цутгалан урсаж эхэлжээ~

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум энэ жил хур бороо багатай, байгаль экологийн тэнцвэрт байдал нь алдагдсанаас болж Улаан Цутгалан тасарч урсахгүйд хүрээд байсан.

Өнгөрсөн өдрүүдэд Бат-Өлзий суманд хур бороо орж Улаан Цутгалан амь орж урсаж эхэлжээ. Одоогоор хүрхрээний ус бага бууж байна, дахин хур бороо орвол урьд жилүүдийнх шигээ урсах байх гэж нутгийн иргэд мэдээллээ.

24 метрийн өндрөөс буух Улаан Цутгалангийн хүрхрээг зуны дэлгэр цагт гадаад, дотоодын жуулчид ихээр зорьж очдог монгол орны үзэсгэлэнт газруудын нэг юм.

Байгал цаг уурын өөрчлөлтөөс болж уг хүрхрээ жил бүрийн хавар тасарч хур бороо орсны дараа усаар тэжээгдэн дахин урсдаг үзэгдэл сүүлийн жилүүдэд давтагдаж байгаа.

эх сурвалж: medee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here